Questions? +1 (202) 335-3939 Login
Trusted News Since 1995
A service for global professionals · Friday, May 30, 2025 · 817,619,982 Articles · 3+ Million Readers

EBC Санхүүгийн Групп ба Brokeree Solutions стратеги, мэдлэгийн түншлэл байгуулж, дэлхийн арилжаачдыг дэмжинэ

Арилжааны туршлага болон финтек инновацийг хослуулсан стратегийн мэдлэгийн түншлэл – EBC

EBC Санхүүгийн Групп болон Brokeree Solutions дэлхийн арилжааны хамтын нийгэмлэгийг хүчирхэгжүүлэх зорилготой стратегийн мэдлэгийн түншлэл байгуулснаа зарлалаа.

Хамтын ажиллагаа арилжааны туршлага болон технологийг хослуулан дэлхийн арилжаачдад илүү ухаалаг стратеги, боловсрол, хэрэгслүүдийг хүргэх зорилготой.

UNITED KINGDOM, May 29, 2025 /EINPresswire.com/ -- EBC Санхүүгийн Групп ба Brokeree Solutions стратеги, мэдлэгийн түншлэл байгуулж, дэлхийн арилжаачдыг дэмжинэ


Энэхүү хамтын ажиллагаа арилжааны туршлага ба технологийг нэгтгэж, дэлхийн арилжаачдад зориулсан илүү ухаалаг стратеги боловсрол болон хэрэгслийг хүргэх зорилготой.

(Лондон, Их Британи, 2025 оны 5-р хорин 29) Санхүүгийн зуучлал болон хөрөнгийн удирдлагын дэлхийд тэргүүлэгч EBC Санхүүгийн Групп олон хөрөнгийн төрлийн брокеруудыг дэмждэг дэвшилтэт технологийн үйлчилгээ үзүүлэгч Brokeree Solutions компанитай стратегийн мэдлэгийн түншлэл байгуулснаа бахархалтайгаар зарлаж байна.

Энэхүү хамтын ажиллагаа EBC-ийн боловсролд суурилсан, ил тод хөрөнгө оруулалтын нийгэмлэгийг бий болгох эрхэм зорилгын хүрээнд хэрэгжиж буй чухал алхам бөгөөд хоёр салбарын тэргүүлэгчийг нэгтгэснээр арилжаачид, хөрөнгө оруулагчдад зориулсан туршлага, шинэ технологи болон бодитой, хэрэгжихүйц мэдлэгийг түгээх юм.

түншлэлийн гол цөмд мэдлэг хуваалцах хамтын зорилт оршиж байгаа бөгөөд ялангуяа хурдтай өсөн хөгжиж буй копи трейдинг-д анхаарлаа төвлөрүүлнэ. Энэ нь шинэ болон туршлагатай арилжаачдад шинэ боломжийг олгож байгаа салбар юм.

EBC болон Brokeree хамтран арилжаачид, брокерууд болон дохио түгээгчдэд зориулсан сургалтын агуулга, практик мэдлэг боловсруулж, эрсдэл удирдах хэрэгслүүдийг зөв ашиглах, шилдэг туршлагыг хэрэгжүүлэх болон нийт арилжааны гүйцэтгэлийг сайжруулахад нь туслах болно. “EBC Санхүүгийн Группийн хувьд бидний эрхэм зорилго бол хөрөнгө оруулагч бүрт зөв хэрэгсэл, мэдлэг, боловсрол олгох замаар ил тод, хүртээмжтэй хөрөнгө оруулалтын нийгэмлэгийг бий болгох явдал,” хэмээн EBC Санхүүгийн Групп (UK) ХХК-ийн Гүйцэтгэх захирал Дэвид Барретт онцлов.
“Brokeree Solutions-той байгуулсан энэхүү мэдлэгт суурилсан түншлэл нь технологийн түвшинг давах бөгөөд хамтын туршлагаа ашиглан итгэлтэй, үр дүнд чиглэсэн арилжааны орчинг бүрдүүлэх тухай юм. Шинэ болон туршлагатай арилжаачид хамтдаа сурч, хөгжиж, амжилтад хүрэх замыг бид хамтдаа бүтээж байна.”

Технологид Суурилсан Мэдлэгийн Түншлэл

Brokeree Solutions энэхүү хамтын ажиллагаанд "Social Trading" хөрөнгө оруулалтын иж бүрэн систем-ээ санал болгож байна. Энэхүү системийн тусламжтайгаар хэрэглэгчид брокерын платформ дээр шууд мэргэжлийн арилжаачин эсвэл дагагч байдлаар бүртгүүлэх боломжтой. Систем: Нарийн тохиргоотой stop-loss / take-profit хяналт, хувийн хөрөнгөд нийцсэн арилжааны хувиарлалт, симбол тус бүрээр дохио шүүх функц зэрэг олон шинэлэг боломжуудтай бөгөөд энэ нь аюулгүй, уян хатан арилжааг дэмжих зорилготой юм.

EBC энэ бүхнийг дэлхийн зах зээлийн туршлага, хөрөнгө оруулагч төвтэй хандлага, ил тод байдлыг дээдлэх зарчмаараа нөхөж, арилжаачдад copy trading-ийг боловсролын хэрэгсэл болгон ашиглах боломжийг танин мэдүүлэхэд чиглэнэ. Ялангуяа өнөө цагийн эдийн засгийн төвөгтэй нөхцөлд энэ арга хэрэгсэл нь өндөр үр өгөөжтэй байх болно.

Түншлэлээр дамжуулан мэргэжлийн түвшний хэрэгслүүдийг илүү өргөн хүрээний хэрэглэгчдэд хүргэснээр, copy trading =\ зүгээр нэг дагах систем бус — мэдлэг хуримтлуулж, арилжаанд идэвхтэй оролцох чухал үүд хаалга болж хувирч байна..

Арилжааны мэдлэгийг бэхжүүлэх контент болон вебинарын цуврал

Энэхүү мэдлэгт суурилсан хамтын ажиллагааны хүрээнд EBC Financial Group болон Brokeree Solutions 2025 оны 5-р сараас эхлэн сар бүрийн нийтлэл цувралыг эхлүүлж байна. Тус нийтлэлүүд арилжаачдын тулгардаг бодит сорилт, шийдэлд тулгуурласан хэрэгжих боломжтой стратеги, эрсдэлийн хяналт, шийдвэр гаргалтын чадварыг сайжруулах арга замууд зэрэг өргөн хүрээний сэдвийг хамарна. Нийтлэлүүдийг хоёр компанийн хамтарсан мэдлэгт тулгуурлан боловсруулж, дижитал сувгуудаар дамжуулан олон нийтэд хүргэнэ.

Үүнээс гадна түншлэлийн хүрээнд улирал тутмын вебинарын цуврал зохион байгуулагдах бөгөөд арилжаачид, брокерууд, дохио нийлүүлэгчдийг хамтад нь оролцуулан өндөр нөлөөтэй сэдвүүдийг дэлгэрэнгүй хэлэлцэнэ. Эхний вебинар удахгүй эхлэх бөгөөд эрсдэлийн менежмент сэдвийг хөндөх ба энэ нь хувь хүн болон байгууллагын арилжаачдын аль алинд нь хамаарах чухал асуудал юм. Уг хуралдаан нь: бодит амьдралд хэрэглэгддэг аргууд, платформын түвшний эрсдэлийн хяналтын хэрэгслүүд, шилдэг туршлага, зарчим зэргийг хамарч, оролцогчдод арилжааны сахилга бат болон капитал хамгаалалтаа сайжруулахад тусална.


Эдгээр санаачилга нь зөвхөн сургах төдийгүй арилжааны нийгэмлэгийн харилцан идэвхтэй оролцоо, мэдлэгийн солилцоог дэмжих зорилготой бөгөөд мэргэжилтнүүдээс хэрэглэгчдэд төдийгүй арилжааны бодит туршлагыг технологи, стратеги боловсруулагчдад буцаан хүргэх хос урсгалтай экосистемийг бий болгоход чиглэж байна.

“Манай технологи, мэргэжлийн туршлагад итгэл хүлээлгэдэг хэрэглэгч бүрийнхээ үнэлэмжийг бид өндөрт үздэг. Энэхүү түншлэл нь дэлхийн арилжаачид болон дохио нийлүүлэгчдэд хуулбар арилжааны дэвшилтэт функцүүдийг судалж, стратегиа уян хатан болгох, мөн эрсдэлийн удирдлагын хэрэгслүүдийн үр нөлөөг нэмэгдүүлэх боломжийг олгоно” хэмээн Brokeree Solutions компанийн Бизнес хөгжлийн бүсийн захирал Татьяна Пилипенко (APAC, UK, Americas) хэллээ. “Энэ платформ нь брокеруудыг илүү хүртээмжтэй, эрсдэлийг ойлгосон арилжааны орчин бүрдүүлэхэд дэмжлэг болж, арилжааны нийгэмлэгтэйгээ харилцаагаа бэхжүүлэх, өсөлтийг дэмжих хөшүүрэг болно.”

Энэхүү мэдлэгт суурилсан түншлэл EBC болон Brokeree хоёрын хамтын алсын харааг илтгэнэ: Технологи, боловсрол, ил тод байдал нь нэгдэж, дэлхийн арилжаачдыг хүчирхэгжүүлнэ. Санхүүгийн зах зээл улам бүр төвөгтэй болж буй энэ үед, энэхүү хамтын ажиллагаа нь шинэхэн суралцагчаас эхлээд мэргэжлийн арилжаачид хүртэл ухаалаг, мэдээлэлд суурилсан шийдвэр гаргах чадварыг бий болгох хэрэгсэл, итгэл, ойлголтоор хангах зорилготой.

EBC болон Brokeree-ийн хамтын ажиллагаа нь зүгээр нэг хуулбар арилжааны хөгжил төдий биш — харин илүү мэдээлэлтэй, уялдаа холбоотой, тогтвортой хөрөнгө оруулалтын нийгэмлэгийг бий болгох үндэс суурийг тавьж байгаа алхам юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг www.ebc.com болон www.brokeree.com сайтаас авна уу.

Анхааруулга:

CFD (Contracts for Difference) буюу үнийн зөрүүнд суурилсан гэрээгээр арилжаа хийх нь хөшүүргийн нөлөөгөөр түргэн санхүүгийн алдагдал хүлээх өндөр эрсдэлтэй тул бүх хөрөнгө оруулагчдад тохиромжгүй. Иймд хөрөнгө оруулалтын зорилго, мэдлэг, эрсдэл хүлээх чадвараа сайтар үнэлсний үндсэн дээр шийдвэр гаргахыг зөвлөж байна.

###

EBC Санхүүгийн Группийн Тухай

Лондон хотын санхүүгийн төвд үүсгэн байгуулагдсан EBC Санхүүгийн Групп хөрөнгө удирдлага, брокерийн үйлчилгээний чиглэлээр олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг. Лондон, Сидней, Хонконг, Сингапур, Кайманы арлууд, Бангкок, Лимассол зэрэг дэлхийн томоохон санхүүгийн төвүүдэд салбартай тус компани хувь хүн болон байгууллагуудад валют, түүхий эд, хувьцаа, индекс зэрэг олон төрлийн санхүүгийн зах зээлд шууд нэвтрэх боломжийг олгодог.

Компанийн бүс нутгийн салбарууд харьяа улсынхаа зохицуулах байгууллагаар зохицуулагддаг бөгөөд ёс зүй, ил тод байдлыг гол зарчим болгож ажилладаг. EBC Санхүүгийн Групп (UK) Limited нь Их Британийн Санхүүгийн Үйлчилгээний Хорооны (FCA) харьяанд, EBC Санхүүгийн Групп (Cayman) Limited нь Кайманы Арлуудын Санхүүгийн Зохицуулах Газраар (CIMA), харин Австралийн салбарууд нь Австралийн Үнэт Цаас ба Хөрөнгө Оруулалтын Комиссын (ASIC), EBC Financial (MU) Ltd Маврикийн Санхүүгийн Үйлчилгээний Хорооны (FSC) зохицуулалтад тус тус хамаардаг.


40 гаруй жилийн туршлага бүхий санхүүгийн мэргэжилтнүүдээс бүрдсэн EBC-ийн баг Плазагийн Гэрээ, 2015 оны Швейцар франкийн хямрал, COVID-19 цар тахлын үеийн зах зээлийн савлагаа зэрэг дэлхийн томоохон эдийн засгийн мөчлөгүүдийг даван туулж ирсэн туршлагатай. Компанийн соёл нь шударга байдал, харилцан хүндлэл, хөрөнгө хамгаалалтыг нэн тэргүүнд тавьж, хөрөнгө оруулагч бүрийн харилцааг онцгой ач холбогдолтойгоор хүлээн авч, хүндэтгэлтэй ханддаг зарчимд тулгуурладаг.


EBC Санхүүгийн Групп алдарт FC Barcelona клубын Албан ёсны Гадаад Валютын Түнш байгууллага бөгөөд Ази, Латин Америк, Ойрхи Дорнод, Африк болон Номхон далайн бүс нутгуудад тусгай чиглэлийн санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг. НҮБ-ын Сан болон дэлхийн хамгийн том оролцоонд суурилсан кампанит ажил болох “United to Beat Malaria” хөтөлбөрийн түншлэлийн хүрээнд дэлхийн эрүүл мэндийн санаачлагуудад хувь нэмэр оруулж байна.

Мөн EBC Оксфордын Их Сургуулийн Эдийн Засгийн Тэнхимийн хэрэгжүүлдэг “Эдийн засагчид юу хийдэг вэ?” олон нийтэд зориулсан боловсролын цувралыг дэмжин оролцож, эдийн засгийн ойлголтыг олон нийтэд энгийн, хүртээмжтэй байдлаар хүргэж, нийгмийн тулгамдсан асуудлуудын талаарх ойлголт, хэлэлцүүлгийг гүнзгийрүүлэхэд хувь нэмрээ оруулж байна.


https://www.ebc.com/ 

Brokeree Solutions компанийн тухай

2013 онд байгуулагдсан Brokeree Solutions олон төрлийн хөрөнгөөр арилжаа эрхэлдэг брокеруудын технологийг дэлхий даяар тасралтгүй сайжруулсаар ирсэн. Олон жилийн туршлагын үндсэн дээр тус компани онлайн арилжааны салбарын финтек чиглэлд хувь нэмрээ оруулж, шинэлэг шийдлүүд боловсруулан, үйл ажиллагааны процессыг хялбарчилж, эрсдэлийн удирдлагын дэвшилтэт системүүдийг нэвтрүүлсэн юм.

Brokeree-ийн гол бүтээгдэхүүнүүдэд: Cross-platform Social Trading (олон платформт хуулбар арилжаа), Prop Pulse, Liquidity Bridge (байнгын ханшийн холбогч), Cross-server PAMM (олон серверт суурилсан хөрөнгө оруулалтын менежмент).

MT4, MT5, cTrader болон DXtrade CFD арилжааны платформууд дээр суурилсан дансны менежмент, эрсдэлийн удирдлага, хөрвөх чадварын удирдлагын чиглэлээр брокеруудын үйл ажиллагааг дэмжих 50 гаруй шийдэл, хэрэгсэл санал болгодог.

Эдгээр нь брокеруудыг үйл ажиллагаагаа илүү үр дүнтэй, хяналттай удирдах боломжийг бүрдүүлж, дэлхийн арилжаачдад илүү найдвартай үйлчилгээ үзүүлэхэд чиглэгдсэн байдаг.


brokeree.com

Michelle Siow
EBC Financial Group
+ +60 163376040
email us here
Visit us on social media:
LinkedIn
Instagram
Facebook
YouTube
X
Other

Powered by EIN Presswire

Distribution channels: Banking, Finance & Investment Industry, Business & Economy, Culture, Society & Lifestyle, Education, World & Regional

Legal Disclaimer:

EIN Presswire provides this news content "as is" without warranty of any kind. We do not accept any responsibility or liability for the accuracy, content, images, videos, licenses, completeness, legality, or reliability of the information contained in this article. If you have any complaints or copyright issues related to this article, kindly contact the author above.

Submit your press release